Монгол
Монгол
Appearance
Үнэнхүү итгэгч хүний хувьд Сүнсээр ирэх илчлэлтийн чухал ач холбогдлыг хэзээ ч хэтрүүлэн үнэлж баршгүй юм. Илчлэлт нь таны бодож байгаагаас ч илүү их утга учиртай байж болох юм. Би одоо зөвхөн энэ "Илчлэлт" ном болон таны тухай яриагүй байна. Би БҮХ илчлэлтийн тухай ярьж байна. Энэ нь чуулганы хувьд туйлын чухал юм. Матай 16-д Есүс шавь нараасаа ингэж асуусныг та санаж байна уу?
"
Хүмүүс Хүний Хүүг хэн гэж хэлж байна вэ?
Тэд—Зарим нь Баптист Иохан, зарим нь Елиа, бусад нь Иеремиа эсвэл зөнчдийн нэг гэлцдэг гэв.
Есүс тэднээс—Тэгвэл та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэхэд
Симон Петр—Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэж хариулав.
Есүс түүнд—Ионагийн хүү Симон чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм.
Би бас чамд хэлье. Чи бол Петр (Хад). Би энэ хад (илчлэлт) дээр Өөрийн чуулганыг босгох бөгөөд Үхэгсдийн орны хаалга түүнийг дийлэхгүй.
"
Ромын католикууд чуулганыг Петр дээр байгуулагдсан гэж хэлдэг. Энэ бол үнэхээр махан биеийн (мухар) ойлголт юм. Эзэн Есүсийг үгүйсгэж, тэгэхдээ бүр хараал урсгаж байсан тийм тогтворгүй хүн дээр Бурхан Өөрийн чуулганыг хэрхэн босгож чадах билээ? Бурхан нүгэлд төрсөн ямар ч хүн дээр Өөрийн чуулганыг босгож чадахгүй. Энэ нь Бурхан тэр газрын хөрсийг ариусгасан мэт тэнд хэвтэж байсан ямар нэгэн чулуу ч биш байсан. Мөн Протестантуудын хэлдэг шиг чуулган Есүс дээр байгуулагдсан ч юм биш. Энэ бол ИЛЧЛЭЛТ байсан юм. Үүнийг бичигдсэнээр нь унш: "Үүнийг чамд мах цус ИЛЧЛЭЭГҮЙ, ХАРИН МИНИЙ ЭЦЭГ ИЛЧИЛСЭН, мөн ЭНЭ ХАД (ИЛЧЛЭЛТ) ДЭЭР Би чуулганыг босгоно:" Чуулган бол Илчлэлт дээр буюу "Эзэн ингэж айлдаж байна" гэдэг дээр босгогдсон юм.
Абел Бурханд зөв тахил өргөхийн тулд юу хийх ёстойгоо хэрхэн мэдсэн бэ? Тэрээр итгэлээрээ цусны тухай илчлэлтийг хүлээн авсан. Каин тийм илчлэлтийг аваагүй (түүнд тушаал байсан ч гэсэн) тул зөв тахилыг өргөж чадаагүй юм. Бурханаас ирсэн илчлэлт л бүхнийг өөрчилж, Абелд мөнх амьдралыг өгсөн юм. Одоо та пасторын хэлсэн үг эсвэл семинарын заадаг зүйлийг хүлээн авч болох бөгөөд тэд үүнийг танд хичнээн уран цэцэн үгээр зааж байсан ч, Бурхан танд Есүс бол Христ бөгөөд Түүний цус таныг цэвэрлэдэг, мөн Бурхан бол таны Аврагч гэдгийг илчлэх хүртэл та хэзээ ч мөнх амьдралыг олж авч чадахгүй. Үүнийг Сүнслэг илчлэлт л хийдэг юм.
Орчуулгын эх сурвалж
CAB-01 - Есүс Христийн Илчлэлт(The Revelation of Jesus Christ)